Танилцуулга

DocStore.mn–ийн ажиллах зарчмыг товчоор хэлбэл: DocStore.mn–ийн ЗОХИЦУУЛАГЧ хэрэглэгчтэй гэрээ байгуулсан НИЙТЛЭГЧ хэрэглэгч өөрийн нэр дээр зохиогчийн эрх бүхий МЭДЭЭЛЭЛ–ийг DocStore.mn дээр байрлуулна. DocStore.mn дээр байрлуулсан МЭДЭЭЛЭЛ–ийг УНШИГЧ хэрэглэгч төлбөртэй болон үнэгүй хэлбэрээр зөвхөн уншина. МЭДЭЭЛЭЛ–ийг татан авч ашиглах боломжгүй. Тухайн НИЙТЛЭГЧ хэрэглэгчийн төлбөртэй уншигдсан МЭДЭЭЛЭЛ-ийн борлуулалтын орлогын 30% -ийг DocStore.mn үйл ажиллагааны зардалд суутган авах бөгөөд үлдсэн 70% нь НИЙТЛЭГЧ хэрэглэгчийн орлого болох болно. DocStore.mn–ийн найвартай ажиллагааг ЗОХИЦУУЛАГЧ хэрэглэгч бүрэн хариуцах болно. НИЙТЛЭГЧ хэрэглэгч DocStore.mn -той сард нэг удаа тооцоо хийнэ.

DocStore.mn дараах зурагт үзүүлсэн байдлаар ажиллах зарчимтай байна.

Docstore.mn

УНШИГЧ хэрэглэгч

Интернэтийн дурын хэрэглэгч DocStore.mn –ийн ажиллах зарчим, шаардлагыг хүлээн зөвшөөрч гишүүн болох боломжтой бөшөөд DocStore.mn-д бүртгүүлж гишүүн болсноор УНШИГЧ хэрэглэгч болно. Хэрэв DocStore.mn-ээс мэдээлэл худалдан авах тохиолдолд урьдчилан төлсөн өөрийн данстай байна. DocStore.mn -ээс төлбөртэй МЭДЭЭЛЭЛ унших тохиолдолд энэ данснаас хасалт хийх замаар худалдан авалт хийж болно. Хэрэглэгчийн буланд хувийн мэдээлэлээс гадна худалдан авч уншсан МЭДЭЭЛЭЛ-ийн дэлгэрэнгүй мэдээлэл, олон удаа уншихаар худалдаж авсан МЭДЭЭЛЭЛ зэрэг мэдээллүүд багтана.

НИЙТЛЭГЧ хэрэглэгч

DocStore.mn –ийн ажиллах зарчим, шаардлагыг хүлээн зөвшөөрч гишүүн болсон хэрэглэгч ЗОХИЦУУЛАГЧ хэрэглэгч болох “Супер Ассист Систем” ХХК –тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар НИЙТЛЭГЧ хэрэглэгч болох боломжтой. НИЙТЛЭГЧ гишүүн нь өөрийн нэр дээр зохиогчийн эрхтэй МЭДЭЭЛЭЛ-ийг DocStore.mn –ийн өгөгдлийн санд байрлуулна. Оруулах мэдээллийн хэлбэр, төрөл зэрэгт ЗОХИЦУУЛАГЧ хэрэглэгч хяналт тавих буюу шаардлага хангасан МЭДЭЭЛЭЛ нийтэд харагдах болно. Оруулсан МЭДЭЭЛЭЛ нь дараах 4 төрлөөр УНШИГЧ хэрэглэгчид хүрнэ. Үүнд:

  • Үнэгүй уншуулах - НИЙТЛЭГЧ хэрэглэгч өөрийн МЭДЭЭЛЭЛ-ийг нийтэд үнэгүй хүргэх зорилгоор тарааж буй мэдээлэл багтана.
  • Зөвхөн нэг удаа уншуулах - УНШИГЧ хэрэглэгч тодорхой төлбөр төлөөд зөвхөн нэг удаа унших боломжтой мэдээлэл багтана. Өөрөөр хэлбэл тухайн МЭДЭЭЛЭЛ-ийг нээх бүрд тодорхой төлбөр төлнө.
  • Олон дахин уншуулах - УНШИГЧ хэрэглэгч зөвхөн DocStore.mn -оос тодорхой МЭДЭЭЛЭЛ-ийг нэг удаагийн төлбөртэйгээр олон дахин ашиглах боломжтой мэдээлэл багтана.
  • Хэвлэсэн байдлаар худалдаалах – Дурын хэрэглэгч НИЙТЛЭГЧ хэрэглэгчийн МЭДЭЭЛЭЛ-ийн хувилбарыг онлайнаар төлбөр хийж, хэвлэсэн байдлаар худалдан авах боломжтой мэдээлэл багтана. Худалдаж авсан МЭДЭЭЛЭЛ-ийг ЗОХИЦУУЛАГЧ хэрэглэгчид хүргэж өгнө.

Дурын хэрэглэгч нь DocStore.mn -д МЭДЭЭЛЭЛ оруулахын өмнө заавал гэрээ байгуулах шаардлагатай. Гэрээ байгуулалгүйгээр МЭДЭЭЛЭЛ оруулах боломжгүй бөгөөд оруулсан мэдээллийн агуулгад DocStore.mn -ийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

ЗОХИЦУУЛАГЧ хэрэглэгч

ЗОХИЦУУЛАГЧ хэрэглэгч нь DocStore.mn -ийн өдөр тутмын найдвартай үйл ажиллагааг хангах үндсэн үүрэг хүлээх бөгөөд НИЙТЛЭГЧ хэрэглэгчээс оруулахаар ирүүлсэн МЭДЭЭЛЭЛ –ийг өгөгдлийн санд оруулна. Шаардлагатай гэж үзвэл МЭДЭЭЛЭЛ-ийн хэлбэр хэмжээ, файлын төрөл зэргийг DocStore.mn -ийн шаардлагад нийцүүлэн засах болно.

DocStore.mn -оор зарагдсан МЭДЭЭЛЭЛ-ийг хэрэглэгчид хүргэж өгөх үүрэг хүлээнэ.

МЭДЭЭЛЭЛ

DocStore.mn -ийн МЭДЭЭЛЭЛ гэдэг нь дараах төрлүүд бүхий зохиогчийн эрх нь баталгаажсан мэдээлэлүүд орно.

  • Лекцийн төрлийн унших материал
  • Бие даалт
  • Реферат
  • Төсөл, бизнес төлөвлөгөө
  • Ном, сурах бичиг, гарын авлага
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл
  • Судалгаа шинжилгээний ажил, үр дүн тайлан
  • Эрдэм шинжилгээний бүтээл
  • Бакалаврын төгсөлтийн ажил
  • Магистрын ажил
  • Диссертаци