Нууцлалын баталгаа

DocStore.mn нь үйлчүүлэгчтэйгээ гэрээ байгуулах бөгөөд гэрээгээр хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангана. Өөрөөр хэлбэл та манай цахим хуудсаар үйлчлүүлж манай үйлчлүүлэгч болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

Таны мэдээлэл хэрхэн цуглуулагдаж яаж хэрэглэгдэх вэ? DocStore.mn-ээр үйлчлүүлэхдээ бөглөсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Та өөрөө хүсэх юм бол зайлшгүй оруулах ёстой мэдээллээс бусад зарим нэг мэдээллийг оруулахгүй байж болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, тухайн үйлчилгээг үзүүлэхэд болон тантай холбоо барих зэрэгт ашиглана. Мөн та өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх боломжтой. Мөн өөрийн оруулсан мэдээллүүдээс хувийн чанартай мэдээллүүдийг тань зөвхөн таны зөвшөөрөлтэйгээр хэн нэгэнд харуулах болно.

Мэдээлэл хэр найдвартай хамгаалагддаг вэ?

DocStore.mn таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалагдаж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй ббайхаар гэрээнд заасан болно. Мөн манай мэдээллийн бааз нь хорлон сүйтгэгчид, хакерийн довтолгооноос найдвартай хамгаалагдсан болно. Хэрэглэгч өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч хэн нэгэн этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, сургууль зэрэг нийтийн компьютер ашиглаж байгаад дуусахдаа бүртгэлээсээ гарч байна уу!

Насанд хүрээгүй хэрэглэгчдэд үйлчлэх үү?

DocStore.mn Их дээд сургууль төгссөн, ажил эрхлэж буй, эсвэл бизнэс эрхлэж буй насанд хүрсэн хуулийн этгээдэд үйлчлэнэ. Тиймээс насанд хүрээгүй гишүүдийн бүртгэлийг хүлээж авахгүй.