Үйлчилгээний нөхцөл

Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх

DocStore.mn нь танд дараахь нөхцлийн дагуу үйлчлэх бөгөөд DocStore.mn -ээр үйлчлүүлэгчид энэхүү үйлчилгээний нөхцлийг баримтлан үйлчлүүлнэ.

Бүртгэлийн зарчим

Хэрэглэгч нь DocStore.mn -ийн үйлчилгээг хэрэглэхээр бүртгүүлэхдээ дараах зүйлийг мөрдөх үүрэгтэй. Үүнд:

  • DocStore.mn бүртгэлийн хуудсанд өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулах
  • Өөрийн оруулсан ямар нэгэн МЭДЭЭЛЭЛ (*) нь тухай хүний нэр дээр хууль ёсны зохиогчийн эрхтэй байна. НИЙТЛЭГЧ хэрэглэгчийн оруулсан мэдээллийн үнэн зөв, шинжлэх ухаанаар батлагдсан эсэх зэрэг ямар нэгэн мэдээллийн агуулгад DocStore.mn хуулийн өмнө нь ямар ч хариуцлага хүлээхгүй. Хэрэв тухайн мэдээлэл нь аливаа хууль тогтоомж, зохиогчийн эрх зөрчигдсөн нь батлагдсан, хууль бусаар хуулбарласан зэрэг зөрчилтэй мэдээллийг устгаж, удаа дараа зөрчил гаргасан НИЙТЛЭГЧ хэрэглэгчийн DocStore.mn –тэй байгуулсан гэрээг нь цуцлах болно. Хэрэв эдгээр зөрчлүүд нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд тухайн НИЙТЛЭГЧ хэрэглэгчид цаашид үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

МЭДЭЭЛЭЛ

  • Лекц, унших материал
  • Бие даалт, реферат
  • Төсөл ба бизнес төлөвлөгөө
  • Ном, сурах бичиг, гарын авлага
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл
  • Судалгаа шинжилгээний ажил, үр дүн тайлан
  • Эрдэм шинжилгээний бүтээл
  • Бакалаврын төгсөлтийн ажил
  • Магистрын ажил
  • Диссертаци

Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал

Та DocStore.mn -д бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй хэрэглэгчийн нэр, нууц үг болон өөрийн нэр дээрх дансыг үүсгэнэ. Та өөрийн хэрэглэгчийн нэр нууц үг, дансны мэдээллийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэл, оруулсан МЭДЭЭЛЭЛ -д та эзэн болох болно. Та DocStore.mn -ээр үйлчлүүлж байх явцад SSL буюу өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах технологийг ашиглах боломжтой тул сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагдах болно. Иймээс аль болох хэрэглэгчийн нэр, нууц үг, дансны мэдээлэлээ дамжуулахгүй байж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу! Хэн нэгэн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэнэ үү!

Хэрэглэгчийн хариуцлага

Хэрэглэгчийн өөрийн бичсэн бичлэг, зурвас, танилцуулга, МЭДЭЭЛЭЛ зэрэг бүхий л хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст, зураг, видео болон бусад зүйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага юм. DocStore.mn нь хэрэглэгчийн үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон DocStore.mn сүлжээнд учруулсан ямар нэгэн хохиролыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. DocStore.mn -ийн хэрэглэгч нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд DocStore.mn нь тухайн үйлдлийг таслан зогсоох эрхтэй хэдий ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.

Та DocStore.mn хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд дараах зүйлсийг хориглоно.

  • Зохиогчийн эрх зөрчих, хуулбарлах
  • Хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх
  • Бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус, спам илгээх
  • Санаатай болон санамсаргүйгээр бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчих МЭДЭЭЛЭЛ оруулах
  • Улс төрийн сурталчилгаа хийх
  • Бусдын нэр хүнд хувийн нууцад халдах
  • Бусдийг айлган сүрдүүлэх
  • Аллага хүчирхийлэлийг дэмжих
  • Ялгаварлан гадуурхах, дайрч доромжилох
  • Зөвшөөрөгдөөгүй зар, сурталчилгаа илгээх

Эдгээр болон хуульд харшлах бусад нөхцөлд DocStore.mn нь тухайн гишүүний эрхийг хасах үйлчилгээ үзүүлэхээ зогсоох бүрэн эрхтэй бөгөөд тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хуулийн байгууллагын зүгээс шаардсан тохиолдолд холбогдох байгууллагад шилжүүлэх эрхтэй.

Үйлчилгээнд өөрчлөлт оруулах

DocStore.mn нь ямар нэгэн техник, технологийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, үйлчилгээний сайжруулалт зэрэг шалтгаанаар үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчилэн ямаг нэг анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй!

Холбоос болон сурталчилгаа

DocStore.mn үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад таньд тохиолдож болох DocStore.mn түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон хэрэглэгч таны хоорондох харилцаанд DocStore.mn хариуцлага хүлээхгүй. Мөн DocStore.mn үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар таны олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.

DocStore.mn -ний өмчлөгчийн эрх

DocStore.mn -ний үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглах хориотой.

Эдгээр үйлчилгээнийн нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл бидэнд info@super-assist.com хаягаар яаралтай мэдэгдэнэ үү!